m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.23 03:09
60
“Харвони” эмийн үнэ хямдарлаа

Сүүлийн жилүүдэд манай улсад Элэгний С вирустэй хүний тоо ихэссээр байна. Манай улсад уг өвчнийг эмчлэхэд шаардлагатай эм тариа дутмаг аль эсвэл хэтэрхий өндөр үнийн улмаас хүмүүс эмчлүүлж чадахгүй байна. Улмаар АНУ-ын Гилеад Сайнс компанийн өвчлөл өндөр, бага орлоготой улсад нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэргжүүлдэг “Хүртээмж” хөтөлбөр манай улсад хэрэгжихээр болжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирусийг устгах үйлчилгээтэй эмийг , өндөр хөгжилтэй улс оронд 3 сарын эмчилгээ нь 94,000 ам.доллараар худалдаалагддаг байна. Харин манай улсад Харвони эмийг 1 сарын хэрэглээг 400 ам.доллар буюу 3 сарын эмчилгээг 1,200 ам.долларын үнэтэйгээр өвчтөнд хүргэж байна.

 

ХАРВОНИ эм Монгол улсад 2015 оны 12 сараас эмчилгээнд хэрэглэгдэж эхэлсэн одоогийн байдлаар 5000 гаруй хүн эмчилгээнд хамрагдаад байна. Эмч нарын хяналт судалгааны урьдчилсан тайлангаар эмчилгээний үр дүн 99% байгаа ба нийт эмчилгээнд хамрагдсан өвчтнүүдийн 10 хувьд толгой өвдөх, ядрах шинж илэрсэн нь уг эмийн олон улсын судалгааны үр дүнтэй нийцэж байна. АНУ-ын Гилеад Сайнс компаний Ази Номхон Далайн бүс хариуцсан захирал Бен Камарк Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй уулзаж, Шинэ Засгийн Газрын мөрийн хөтөлбөр дэх “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор ХАРВОНИ эмийн үнийг бууруулах талаар харилцан ярилцлаа. Тус ярилцлагын хүрээнд 400 ам.доллар байсан ХАРВОНИ эмийг 300 ам.доллар байхаар шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл 3 сарын курс эмчилгээ 900 ам.доллар болж байгаа юм. ХАРВОНИ эмийн үнэ ингэж буурснаар эмийн хүртээмж нэмэгдэхээс гадна Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн ерөнхий нэршлийн эмүүдийн үнэ буурах болно.