m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.23 03:49
49
Зургаан сартай хүүхдүүдийг улаанбурханы вакцинд хамруулна

Хүйтний улирал эхэлж, ханиад томуу, улаанбурхан өвчин дэгдэх магадлал өндөрсч байгаатай холбогдуулан зургаан сартай хүүхдүүдэд улаанбурхны вакцин хийхээр болжээ. Өмнө нь есөн сартайд нэг тунгаар, хоёр настайд хоёр тунгаар хийдэг байсан бол энэ удаад 10 дугаар сарын 3-наас эхлэн зургаан сар хүрсэн хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үүднээс “0” тунгаар вакцин хийх аж.  Нярай хүүхдийн ванцинжуулалтыг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хөвсгөл аймгуудад болон Нийслэлийн есөн дүүргийн харьяа эмнэлгүүдэд хийнэ. Хүүхэд, том хүн халуурах, биеэр тууралт гарах, ханиалгах, нусгайрах, нүд үрэвсэх шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатайг мөн анхааруулж байна.