m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.23 04:37
122
Уураа барихын тулд...

Уур бухимдал гэж юу байдгийг ойлгох хэрэгтэй!

Уурлаж буй хүн хөмсгөө зангидаж, шүд зууж, биеийн булчингууд нь чангарч, нүүр царай нь улайдаг. Ингэж уурлаж бухимдсан хүн хэвийн байдалдаа ороход урт хугацаа зарцуулна. Уурлаж буй хүний зүрхний цохилт хурдасч, стрессийн даавар нэмэгдэж, цусны даралт ихэсдэг. Энэ нь Дарвины тодорхойлсноор бусад амьтдын адилаар дайсныхаа эсрэг хариу арга хэмжээ авахаар бэлдэж буй физиологийн өөрчлөлт ажээ. Байнгын хэрүүл маргаантай тулгардаг хүмүүсийн хувьд эсийн нөхөн сэргэх чадамж ихээр удааширч, цаашлаад үрэвсэл үүсэх процесст оролцдог молекулын хэмжээ нь өсдөг байна. Удаан хугацаанд бухимдалтай явбал толгой өвдөж, стресст өртөж, нойрны хямралтай болдог.

Уцаарласан үедээ энгийн аргуудыг туршаад үзээрэй!

Таагүй байдал, дайсныхаа эсрэг хариу арга хэмжээ авах тэр агшинд өөрийгөө бага багаар дасгалжуулж, сүүлдээ хүмүүсийн дайралтыг тоохгүй болтол төлөв даруу байхад суралцах хэрэгтэй. Үүний тулд тоо тоолох, ном унших, амьсгалын дасгал хийх, “Би тайван байна” гэж өөртөө хэлэх, сайхан дурсамжуудаа төсөөлөх, алдартай хүмүүсийн ишлэлүүдийг уншиж тогтоох хэрэгтэй.

Бодол санаандаа анализ хий!

Хэзээ ч эсвэл байнга, дандаа гэх үгсийг ашиглахгүй байвал сайн. Өөртөө болон бусдад хэзээ ч тийм зүйл байдаггүй, би ийм л хүн гэх зэргээр амлалт өгч, ямарваа нэгэн чухал мэдэгдэл хийснээр ёстой л “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэгч нь болдог. Ингэснээр өөрийгөө зөвтгөхийн тулд бусадтай маргалда, бухимдах шалтгааныг үүсгэдэг байна. Дашрамд дурдахад, сонгодог сэтгэл судлаач К.Хорни “ёстой” гэж ярьдаг хүмүүс сэтгэлийн зовиуртай байдаг  гэжээ.

Хэнээс ч, юуг ч бүү хүлээ!

Уур бухимдал нь зөрчлөөс үүдэлтэй ба бусдаас шаардсан, хүссэн, хүлээсэн зүйлс маань бидэнд ирэхгүй болохоор урам хугардаг. Өөрийн буруутай энэ үйлдлийг бидний оюун ахаан бусдыг буруутгах байдлаар хэн нэгнийг эрэн хайх  ба бусдыг зэвүүцэх ямар нэгэн шалтаг бодож олдог. Логиктой байж чадвал бухиидлын шалтгаан нь та өөрөө байдаг юм.

Хошигнож сур!

Уур бухимдлаас зайлах өөр нэг арга бол хошигнох, хөгжилтэй байх юм. Хүсвэл хошин мэдрэмжээ хөгжүүлж ч болно. Тэгснээр өөртөө ирэх дайралтыг ч, бусдыг ч тайвшруулж болдог. Мөн хошин мэдрэмжтэй хүмүүсийн IQ ихэвчлэн өндөр байдаг.