m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.23 05:05
102
Нийслэлийн цагдаагийн газрын даргаар Ж.Эрдэнэболдыг томиллоо

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатарыг ажлаас нь чөлөөлж түүний оронд тус газрын дэд даргаар ажиллаж байсан хурандаа Ж.Эрдэнэболдыг томиллоо. Ж.Эрдэнэболд нь Эрүүгийн цагдаагийн газрын дарга, Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Ц.Жамъянсэнгээ агсны хүүхэд аж. Тэрээр өмнө нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтэс, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан дэд даргаар ажиллаж байжээ.

Холбогдох хуульд заасны дагуу Нийслэлийн засаг дарга Цагдаагийн төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Ж.Эрдэнэболдыг даргаар томилсон байна.