m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.23 05:21
94
Галт тэрэгний хөдөлгөөн өвлийн цагийн хуваарьт шилжинэ

Энэ сарын 24-ний өдрийн 00:00 цагаас буюу өнөө шөнөөс эхлэн галт тэрэгний хөдөлгөөн өвлийн цагийн хуваарьт шилжинэ. Тодруулбал, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэрэг Улаанбаатараас 10:10 явж Сайншандад 19:48 цагт ирнэ. Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285 дугаар галт тэрэг Сайншандаас 21:15 цагт явж Улаанбаатарт 07:15 цагт ирэх юм. Түүнчлэн бусад чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар болжээ.