m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.24 09:35
124
Залуу харагдуулах нүд будалтын 5 зөвлөгөө

Нүд маань бидний нуух гэж оролдсон олон зүйлийг илчлэх чадвартай толь юм. Ам нээгээгүй байсан ч бидний сэтгэл догдолсон эсвэл гундсан эсэхийг шууд хэлж чадна. Бүсгүйчүүд 35 нас өнгөрмөгцөө нүднийхээ насжилтад анхаарах хэрэгтэй. Иймд насыг тань залуужуулах таван будалтыг онцолж байна.

1.Өө дарагчийг хоёр зорилгоор ашигла

Нас явах тусам биеийн маань ус хадгалах чадвар сулардаг учраас нүдний доогуур хар хүрээ татах нь улам нэмэгддэг. Тиймээс биеийн өнгөтэй бус, шар өнгийн туяатай, өнгө засах зориулалттай өө дарагчийг аваарай. Шар өө дарагч нь гэрэлтүүлнэ.

2.Дулаахан өнгийг сонго

Саарал, хар өнгийн будалтууд нүдийг улам л ядрангуй, хөгшин болгож харагдуулна. Тиймээс дулаахан, натурал өнгийг сонгож, нүдээ”сайхан унтаж амарсан” мэт сэргэг харагдуулаарай. Цайвар арьстай бүсгүйчүүд ванилин, зөөлөн моканы өнгөтэй суурь өнгийг сонгож, харин бараан арьстай бүсгүйчүүд тоорын улбар, алтлаг шаргал зэрэг өнгөөр будалтаа хийвэл залуухан харагдана.

3.Праймерыг тогтмол хэрэглэ

Нүдэндээ аль болох цөөн тооны бүтээгдэхүүн хэрэглэх нь зөв ч будалтдаа бэлтгэх шатыг энэ насанд хэзээ ч алгасаж болохгүй. Праймер зовхины арьсыг жигдэлж, өнгийг нь засах учраас будсаны дараа залуу харагдахад тусална. Мөн тенний өнгийг тод гаргадаг.

4.Матте өнгийг сонго

Үрчлээтсэн арьсан дээр гялалзуулагч түрхвэл “гэрэл тусгаж”улам тод харагдуулах болно. Харин матте бүтэцтэй будаг нь өнгөц жижиг үрчлээсүүдийг далдалж, мэдэгдүүлдэггүй. Хэрвээ гэрэлтүүлэхийг хүсвэл нүднийхээ нуухан хэсэгт түрхэхэд л хангалттай.

5.Шингэн контураас татгалз

Нүүрэн дээр хурц өнцөг огт харагдаж болохгүй. Тиймээс хамгийн нарийхан, хурц өнцөгтэй зурагддаг шингэн контураас татгалз. Харин үгэнд илүү сайн ордог гелэн контур хэрэглэхийг зөвлөж байна.