m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.30 07:17
44
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 10 сарын 2, Адъяа гараг. Билгийн тооллын 2, Тэргүүн дагуул одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 03 минутад мандан, 18 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.