m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.02 04:20
264
Цагаан гааны ид шид

Судлаачид цагаан гааг хүнд сөрөг нөлөөгүй гэж үздэг. Хоолны амтлагч болдог энэ ургамал Өмнөд азиас гаралтай бөгөөд халуун орнуудад ургадаг. Цагаан гааны хальс нь элэг болон хоол боловсруулах эрхтнийг хамгаалдаг тул хальслахгүй хэрэглэх нь зүйтэй.

Дараах өвчнүүдэд тустай:

-Өндгөвчний хорт хавдар

-Жирэмсний эрт үеийн хордлого

-Ханиад, томуу

-Үе мөчний өвчин

-Сарын тэмдэг ирэх үеийн өвдөлт

-Үрэвсэл шарх

-Нойр хулжих

-Бие хавагнах

-Гэдэс гүйлгэх гэх мэт.

Уламжлалт эмчилгээнд:

-Янз бүрийн таагүй зүйл хараад дотор муухайрч, бөөлждөг хүмүүс урьдчилан цагаан гааг хүнсэндээ хэрэглэвэл зохино.Жирэмсний эхэн үеийн хордлогонд нунтаг цагаан гааг өдөр бүр хэрэглэвэл дотор эвгүйрэх нь намдана.

-Үе мөч өвдөх,үрэвсэл зэрэгт хатааж нунтагласан цагаан гааг хэрэглэвэл зовиур багасна.

-Нянгийн эсрэг үйлчилгээтэй учир мөөгөнцөрийг дарахад ашиглана.

-Цус шингэлж, даралт бууруулна. Хоёр хоолны халбага цагаан гааг нэг литр орчим буцалсан усанд хийж хандлан уухад бүх биеийн хөлс гардаг.

-Биед үлдсэн холестрины хэмжээг бууруулахаас гадна тогтмол хэрэглэх нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй.

-Цагаан гааны нунтагийг толгой өвдөх өвчний үед дөрвөн цагийн зайтай уувал өвдөлт арилна.