m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.04 01:34
80
140 гаруй богийг устгалд орууллаа

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуурт гарсан малын гоц халдварт өвчин болох хонины цэцэг өвчнөөр өвчилсөн 140 гаруй богийг устгалд оруулж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Одоогоор дахин малд нэмж халдварласан гэх мэдээлэл ирээгүй байна.

Өнгөрсөн долоо хоногт дээрх өвчний шинж тэмдэг илэрсэн бөгөөд малаас авсан шинжилгээний дээжийг Улсын мал эмнэлэгт шилжүүлж шинжлүүлэхэд малын гоц халдварт буюу цэцэг өвчин болох нь тогтоогджээ.