m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.04 04:59
79
Хүүхэд харах үйлчилгээг зогсоожээ

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 26109 хүүхдээс 5913-ыг нь 2016-2017 оны хичээлийн жилд нэмж хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломжтой гэсэн тооцоо гарсан. Харин Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас энэ сарын 01-ний байдлаар хүүхэд харах үйлчилгээнд 2596 хүүхэд хамрагдаж байгаа ба долоон дүүргийн Хүүхэд харах үйлчилгээнд зориулж 246,696,000 төгрөгийн санхүүжилт олгосон талаар өмнө нь мэдээллэж байсан. Гэвч хүүхэд харах үйлчилгээг зогсоох шийдвэр гаргасан байна. Энэ талаар Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газраас "Ийм шийдвэр гарсан. Гэвч дээрээс бидэнд албан ёсны цаасан дээр буусан шийдвэр нь ирээгүй байна. Иймд манай толгой байгууллага болох "Гэр бүл хүүхэд залуучуудын үндэсний газар"-аас тодруулах боломжтой" гэжээ. Түүнчлэн эцэг, эхчүүд уг үйлчилгээг зогсоосон хэмээн  хүүхдийг нь цэцэрлэгт хүлээж авахгүй байгаа талаар мэдээллэж байна.