m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.05 06:35
84
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийнэ. Ерөнхийлөгчийн уулзалт Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд 10.30 минутад болох юм. Уулзалтад Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлагууд болон нийт хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцоно. Энэ үеэр Ерөнхийлөгч цаг үеийн сонирхол татсан асуудлаар яриа хийж, сэтгүүлчдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өгөх аж.