m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.05 09:33
90
Дэлхийн брэнд IMAX-ыг мэдрэх боломжийг олгож байна

Өргөө кино театрын хамт олон кино урлагийг дэмжин, киногоор дамжуулж боловсрол олгох ажлыг байнга хийдэг. Өргөө-3 кино театр дэлхийн стандартыг нэвтрүүлж, брэнд IMAX кинотеатрын үүдийг нээгээд удаагүй байна. Дуу дүрсний гайхамшгийг мэдрүүлэх аяныг эхлүүлж IMAX тасалбараа 10000 төгрөг болголоо.
Цаг, өдөр хамаарахгүйгээр хямдарсан бөгөөд 2016 оны аравдугаар сарын 13-ныг дуустал үргэлжилнэ. Та хямдралтай тасалбар авахын тулд пэйж хуудсан дээрх пост дээр лайк дарж, шэйр хийсэн байх шаардлагатай. Тасалбарыг авахдаа лайк дарж, шэйр хийсэн дэлгэцийн зургаа кассын ажилтанд үзүүлэх бөгөөд онлайн худалдан авалтад хямдрал бодогдохгүй болно.