m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.05 23:36
48
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Аргын тооллын 10 сарын 6, Бархасвадь гараг. Билгийн тооллын 5, Эрхтэний тэнгэрт одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 06 минутад мандан, 18 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.