m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.06 08:09
120
Газрын самартай тахианы махан хуурга

Орц

Тахианы цээж мах 1кг 

Сонгино 2 том толгой 
Улаан лууван 2ш 
Газрын самар 250гр 
Ургамлын тос 
Цуу 
Байцаа 1/2 жижиг толгой 
Цагаан будаа 500гр 
Давс, хар перец 

Порц тооцох

Хийх арга

  1. Угааж цэвэрлэсэн тахианы махаа жижиг шоо дөрвөлжилж хэрчинэ. Сонгиноо томхон хэрчинэ.
  2. Ургамлын тостой хайруулын тавганд хийж давс, цуу, хар перецээр амталж хуурна. Улаан луувангаа жижиглэн хэрчээд, самрын хамт дээрээс нь нэмж хуурна.
  3. Тахианы мах маань цайрч эхлэх үеэр цагаан будаагаа бас гал дээр тавьж агшаана.
  4. Хуургаа тавагласны дараа хүсвэл байцаанаас хэсгийг хэрчиж хачирлаж болно.