m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.10 03:07
71
АТГ: Гаалийн ерөнхий газрыг шалгаж байна

Авлигатай тэмцэх газраас гаалийн байгууллагын авлигын эрсдлийг тодорхойлох, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох зорилгоор Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газарт хяналт шалгалт хийж байна.

Тус ажлын хэсэг гаалийн салбар дахь ажлын байр, албан тушаалын судалгаа хийж, байгууллагын эрсдлийг тодорхойлох юм. Мөн авлига, ашиг сонирхлын зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох аж. Түүнчлэн гаалийн салбарт мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хянан үзэж, албан тушаалтанд хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан хэм хэмжээг сахин мөрдөж буй эсэхэд хяналт тавина. Хяналт шалгалтын ажлын хэсгийг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах комиссар Д.Дуламсүрэн ахалж байна.