m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.10 07:42
45
Хэв журмын эргүүл ажиллаж эхэллээ

Цагдаагийн байгууллага, иргэд хоорондын уялдаа холбоо, гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үйлдэгдсэн гэмт хэргийг богино хугацаанд илрүүлэх зорилгоор хэв журмын эргүүлийг ажилуулж эхэллээ. Энэхүү эргүүлд өөрийн хүсэлтээр бүртгүүлсэн 2500 иргэнийг сонгон, сар бүр тодорхой мөнгөн урамшил олгож, хөдөлмөр аюулгүй байдлын таних тэмдэгээр ханган ажиллуулахаар болсон байна.

Нийслэлийн иргэдийн идэвх, санаачлагад суурилсан хяналт бий болж, аюулгүй орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэрэг ихээр гардаг цэг, цагуудад тухайн орчинг иргэдийн хяналтад авах юм.