m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.11 00:09
434
IMAX: Техникийн дэвшил, ДУУ, ДҮРСНИЙ гайхамшиг

 

Бидний  зорьж очсон өнгөрсөн баасан гаригт “Өргөө-3 IMAX” кино театр Б.Амарсайханы зохиолоор Б.Гарамхандын найруулсан “Итгэл” уран сайхны киноны  нээлтийг хийж таарсан юм. Шинэ бүтээлийн “Улаан хивсний ёслол”-ыг сурвалжлахаар ирсэн хэвлэл, мэдээллийнхэн,  бодит амьдралаас сэдэвлэсэн тус   киног  “Өргөө-3  IMAX-ын өвөрмөц шийдэл бүхий танхимд  үзэж сонирхох гэсэн зочдын хөл их байсан. Мөн жүжигчин  Б.Амарсайхан,  “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин М.Мягмар нар нэг кинонд дүр бүтээсэн нь ч үзэгчдийн хувьд гэнэтийн бэлэг байлаа. Учир нь тэд 18 жилийн дараа дахин нэг кинонд тоглосон нь энэ юм.

“Итгэл” кино  эр хүний ноён нуруу, итгэл даах чанар, хайр сэтгэлд хандах хандлага, нийгэм дэх хүний мөс чанарын асуудлыг хөндсөн өргөн сэдэвтэй юм.  Энэ  кинонд итгэлт андуудын дүрийг бүтээсэн жүжигчин  Б.Амарсайхан, М.Мягмар нар  үзэгчдэдээ баярлаж байгаагаа хэлээд,  хамгийн сүүлийн үеийн шинэлэг техник, тоног төхөөрөмж бүхий  “Өргөө-3 IMAX”-ыг сонгон  хамтран ажиллаж, бүтээлээ шинэлэг байдлаар үзэгчдэд  хүргэж  байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан. 

Киноны продюсерээр жүжигчин Б.Амарсайхан ажилласан бол М.Мягмар уран бүтээлчдийн багаа  бүрдүүлсэн байна. Тэрээр “Энэ цаг үеийн ороо бусгаа үйл явдал дундаас киноны ерөнхий үйл явдал өрнөж байгаагаараа онцлог” хэмээн тэмдэглэж байлаа. Б.Амарсайхан киноны зохиолыг өөрөө бичсэн бөгөөд “Бодит хүний амьдралаас сэдэвлэсэн. Энэ бол  миний дүүгийн амьдрал. Хүн хорвоог орхихын цагт юутай байсныг биш хэн байсныг дурсдаг” гэдэг үг киноны агуулгыг тодорхойлж байгаа. Өнөөдөр гэдэг энэ амьдралд, хүмүүст үнэ цэнэтэй вэ. Хайр, итгэл, хүмүүсийн хоорондын харилцааг гаргаж ирэхийг бид хичээсэн. Олон хүнд санал тавьсан. Зөвшөөрсөн нь М.Мягмар байлаа” гэсэн юм.

Энэ бүхнийг дурдахын учир нь агуулга, хэлбэр талаасаа сонин содон, хүмүүст нэгийг хэлсэн тун сонирхолтой  “Итгэл” кино  “Өргөө-3 IMAX”-аар дамжин үзэгчдэд хүрсэнээрээ тус театрын содон шийдлийг  өнгө, “үнэр”, “амт”-ыг мэдрүүлсэн. Нөгөө талаас орчин үеийн кино урлагийн дэвшлийг “Өргөө-3 IMAX” өөрийн техникийн дэвшил, инже­нер­члэлийн гайхамшигтай хослуулан нэгэн цогц болгон хүргэж байна.

 

                                                                                                     Б.Ундраа:

БИД КИНО УРЛАГААР ДАМЖУУЛАН НИЙГМИЙН САЙН САЙХНЫГ БҮТЭЭНЭ

“Өргөө-3 IMAX”-ын онцлог, давуу тал, сонин содон шийдлүүдийн талаар   IMAX-ийн маркетингийн менежер Б.Ундраагаас сонирхлоо.    

-IMAX дэлхийн хэчнээн оронд үйл ажиллагаагаа явуулдаг вэ. Монголд киноны салбараас өөр ямар чиглэлд ажиллах вэ ?

-IMAX дэлхийн брэнд. Дэлхийн 71 оронд байдаг. Тэднээс Монголд нээгдсэн IMAX нь чансаагаараа 11-т явна. Цаашид чансаагаа өсгөн нэмэгдүүлэх, тэргүүлэх зорилготой ажиллаж байна. IMAX бол дуу, дүрсний гайхамшгийг үзэгчдэдээ хүргэх дэлхийн  сүүлийн үеийн кино театруудын хамгийн боловсронгуй хувилбар гэж манай үзэгчид энгийн үгээр ойлгож болно. Шалан дээр унаж буй зүүний чимээ хүртэл таны чихэнд сонсогдоно. Дэлгэцэн дотор алхаад ирж яваа жүжигчний алхаа таны дэргэд юм шиг сонсогдоно. Тэгэхээр дуу, дүрсний гайхамшиг  IMAX юм. IMAX кино урлагаар дамжуулан боловсрол олгох чиглэлд маш олон ажил хийнэ гэсэн зорилттой байгаа. Кино урлаг гэдэг өөрөө маш агуу юм. Түүгээр дамжуулан бид садар самуун, тэмцэл тулааныг  сурталчлахгүй. Зөвхөн гэгээлэг, сайн сайхан бүхэнд оюун санааны хөрөнгө оруулалт хийх ёстой гэсэн чиглэлийг баримталж, энэ байр суурьт хатуу зогсч байгаа. Цаашид кино урлагийг дэмжих, өсгөн нэмэгдүүлэх чиглэлд уран бүтээлчидтэйгээ илүү ойр нягт хамтарч ажиллана.

-“Итгэл” киноны нээлт өвөрмөц боллоо. Яагаад сонгож хамтрав?

-“Итгэл” кино уран бүтээлчдээс их ур чадвар шаардсан гайхамшигтай бүтээл болжээ гэж кино шүүмжлэгчид, мэргэжилтнүүд дүгнэж   байгаа.  Бид цаашид ч олон гайхамшигтай бүтээлийг үзэгчдэдээ хүргэх болно. IMAX кино театрын бас нэг онцлог нь бид Холливудын кинонуудыг онцгой эрхтэйгээр авч үзүүлж байгаа. Манай театрт гарч байгаа киног өөр ямар ч  кино театр  авч гаргах эрхгүй. Үүгээрээ онцлог. Зөвхөн кино  үзүүлээд зогсохгүй нийгмийн сайн сайхны чиглэл дэх үйл хэргийг дэмжих, нэмэгдүүлэх, хүүхэд, залууст хандсан  олон арга хэмжээ явуулж байгаа. Тухайлбал, “Нарантуул” захад хүнд хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдэд жилдээ 2-3 удаа, асрамжийн газрын хүүхдүүдэд  мөн жилд 2-3 удаа кино үзүүлэх сайн үйлсийн аяныг зохион байгуулдаг. Цаашдаа кино урлагаар дамжуулан гайхамшгийг бүтээх, мөн оюун санааны хөрөнгө оруулалт хийх чиглэлд анхаарч ажиллаж байна.

 

ШАНГРИЛА ТАСАЛБАР БУСАД ТЕАТРААС ХЯМД БАС ДУЛААН
АВТО МАШИНЫ ЗОГСООЛТОЙ

-Орчин нөхцлийн хувьд үзэгчдийн тав тухыг хангасан тансаг  шийдэлтэй. Тэгэхээр тасалбарын үнэ өндөр байх болов уу гэж бодож байлаа?

-Шангрила IMAX гэхээр хүмүүс тасалбарын  үнэ  асар өндөр байх гэж ойлгож байх шиг. Тэр  асар буруу ойлголт. Шангрила IMAX болон манай  кино театруудын тасалбарын үнэ бусадтай харьцуулахад хямд байгаа. Өдрийн үзвэрийн хувьд 5000 төгрөг, үдээс хойш буюу оройн үзвэрүүд 8000 төгрөг байдаг. IMAX кино театр, танхимын хувьд  цаанаасаа дэлхийн жишгээр үнэ тогтоогддог. 15000 төгрөгийн үнэтэй, зарим тохиолдолд киноны уран бүтээлчдийн багийн саналаар хямдралтай үнээр буюу 10000 төгрөгөөр киногоо үзүүлж байгаа. Тэгэхээр Шангрила IMAX үнэтэй газар огт биш. Харин ч ард түмэндээ зориулсан хямд үнийг санал болгож, үйлчилж байгаа кино театр юм. Манай кино театр 1000 гаруй үзэгчийн суудалтай. Өргөө-2, Өргөө -1 театр маань нийлээд 3000 гаруй үзэгчийн суудалтай. Монгол Улсад байгаа цорын ганц кино театрын томоохон сүлжээ юм. 2016-2017 оны эдийн засгийн хүндрэлтэй үед манай кино театр  нэг талаас найдвартай татвар төлөгч, нөгөө талаас хөдөлмөрийн зах зээл  ээлтэй аж ахуйн нэгж, дээр нь  ажлын байр бий болгогч. Цаашид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, олон улсын IMAX брэндийн нэр төрийг өндөрт өргөж ажиллахын тулд Монголд ажиллаж буй кино театруудаас болон өөр бусад үйлчилгээний газруудаас хамгийн шилдэг үйлчилгээтэй, Азийн соёлыг нэвтрүүлэх чиглэлд хичээнгүйлэн ажиллах болно.

А.Анхбаяр /инженер/:

IMAX-ЫГ  ЭНГИЙН  ТЕАТРТАЙ ХАРЬЦУУЛШГҮЙ 

-IMAX-ын шилдэг шийд­лүүд, инженерчлэлийн давуу талаас сонирхуулна уу? 

-IMAX кино театрын хувьд технологийн хувьд  маш өөр. Энд эн­гийн проектор, сандал байдаггүй, илүү сайжруулсан орчин, нөхцлийг бий болгосон. Геометр талаас, барилга архитектур гээд олон талаас төлөвлөж, цогцоор нь гаргаж ирсэн. Тиймээс энгийн театраас ялгаатай. Дэлгэц гэхэд л нумарсан дэлгэцтэй. Суудал нь  энгийн үгээр тайлбаралахад дэлгэц рүүгээ гэдийж өгсөн байрлалтай. Кино хос проектороор гардаг. 2D  3D кино ялгаагүй хос проектороор цацдаг учраас дүрс илүү тод, хурцаар гардаг онцлогтой.Нумарсан дэлгэц нь таазнаас шал, хананаас хана хүртэл учраас тэр том дэлгэцэнд зориулсан кино форматын хувьд ялгаатай. Холливудын энгийн кинонуудыг заавал  тэр формат руу буюу  IMAX руу шилжүүлж байж гарна гэсэн үг. IMAX театрууд дэлхийн брэнд болсон. Олон оронд, манай урд хөрш Хятадад олноор нээлтээ хийж байгаа.

IMAX-ын хамт олон, ямар ч мэргэжил­тэнтэй уулза­хад мэдээл­лийг энгийн хэрнээ ойлгомжтой, сонирхолтой байдлаар  ийнхүү  танилцуулдаг юм байна. Тэнд хийсэн нэг өдрийн аялал маань орчин тойрныг нь  нүдээр харж, киног нь үзэж мэдэрч, дараа нь мэргэжилтнүүдээс сонирхсон зүйлүүдээ асууж тун сонирхолтой өнгөрлөө. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй кино театруудаас хамгийн олон буюу 1000 гаруй үзэгчийн суудалтай, дуу, дүрсний гайхамшгийг мэдрүүлэгч IMAX руу очиход хотын төвд учраас танд ойрхон.  Шангрила зочид буудлын гадна очиж, машинаа дулаан гражид үнэгүй тавиад, дөрвөн давхар руу  урсдаг шатаар гарч, дуртай попкорноо авч үзэгчдийн танхим руу ороход тав тухтай орчноос  эхлээд найрсаг, дулаахан,  хамт олон угтана. IMAX-тай хамт байхад уйдахгүй ажээ.


АВСТРАЛИЙН МИСС: МОНГОЛД IMAX КИНО ТЕАТР БАЙГАА НЬ ТАНАЙ УЛСЫН
ХӨГЖЛИЙН ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХ ЧУХАЛ ҮЗҮҮЛЭЛТ

Онгоцны бизнес класс суудалд тухлаад, хөлөө жийн хэвтээд, дэлхийн шилдэг кино үзэн, амтат попкорн идэж, алжаалаа тайлах мэдрэмж үнэхээр гайхалтай байлаа. Анх Монгол хэмээх улсад “Face of beauty international” тэмцээнд оролцохоор ирэхдээ Азийн хөгжиж буй оронд очиж байгаа гэсэн бодолтой байлаа. Гэтэл үгүй Монгол Улс бол хурдацтай хөгжиж байгаа барууны стильтэй улс юм байна. Би өнөөдөр Шангриллад байдаг “Өргөө-3 IMAX”   кино теарт кино үзээд гарахдаа сая 7 хоног миссийн тэмцээнд оролцоод ядарсан сэтгэлзүй, бие махбодь маань бүх ядаргаагаа тайлаад гарах шиг боллоо.

Мөн “Инээмсэглэл” дүүрэн үйлчилж буй танай хамт олонд үнэхээр их баярлалаа. Азийн соёл тэр дундаа “Өргөө-3 IMAX” соёл үйлчилгээ таалагдлаа. Монголд дахин ирэхдээ гэр бүлийнхээ хамт дахин ирж кино гайхамшгийг мэдрэх болно. Монголчууд зочломтгой бас орчин үеийн өдөр тутмын хэрэгцээ бүгд хангагдсан улс юм байна. IMAX-ийн хамт олондоо амжилт хүсье. Танай Facebook группт LIKE дарж нэгдлээ.