m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.11 08:49
169
Ганц олдох хүүхэд нас \сургамжит өгүүлэг\

Нэг гартаа тоглоомон утас, нөгөө гартаа жижигхэн шүүр барьсан бяцхан охин минь өрөөндөө хүүхэлдэйтэйгээ ярьж байгаа нь хаалганы гаднаас сонсогдов. “Би Сьюзиг буланд зогсоочихсон байгаа. Тэр өнөөдөр бас л үймүүлсэн. Хийх ёстой зүйлээ хийхгүй, хүний үг сонсохгүй болохоор нь би шийтгээд.” хэмээн яриагаа эхлэхэд нь би өөрийгөө сонсож байгаа юм шиг л санагдлаа. Тэгээд өөрийн эрхгүй хаалганы гаднаас охиныхоо яриаг үргэлжлүүлэн сонсов.

- “Би бүр залхаж гүйцлээ. Түүнийг яахаа ч мэдэхгүй юм. Ажлаа хийж байхад минь тоглоод, үймүүлээд л байх юм. Аяга угааж өгөх гэж байгаад хагалаад хаячихсан. Ганц аяга ч угаачихаж чадахгүй шүү. Гэрээ цэвэрлэж байхад хамт тоглооч гэж гуйх юм. Ажлаас их юм алга байхад би яаж түүнтэй хамт тоглоод сууж байхав дээ...” Эдгээр үгс миний дотрыг хутгаар сийчих шиг л боллоо. Зургаахан настай балчир охиныхоо хүүхэд насанд би ямар дурсамж үлдээж байна вэ? Ганцхан олдох хүүхэд насыг нь гомдлоор дүүрэн байлгах гэж үү? Санаандгүй сонссон охины минь яриа намайг өнөөдрөөс эхлэн амьдралаа өөрчлөхөөр шийдэхэд хүргэлээ. Би түүнийхээ ертөнцийг гэрэл гэгээтэй бүхнээр дүүрэн байлгахын төлөө хичээж, сайн ээж байх болно. Охин минь хүүхэлдэйтэйгээ тоглохдоо хэзээ ч дахин ингэж ярихгүй гэдэгт итгэж байна.