m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.12 09:47
78
Өргөн хэрэглээ барааны үнэ 0.6 хувиар өсчөө

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 2016 оны 9 дүгээр сард өмнөх сарынхаас 0.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 0.1 хувиар буурсан бол, өмнөх оны эцсийнхээс 0.6 хувиар өслөө.

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2016 оны 9 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 0.1 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.8 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2016 оны 9 дүгээр сард өмнөх оны эцсийнхээс 0.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.7 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 2.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2016 оны 9 дүгээр сард өмнөх сарынхаас 0.6 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.8 хувь, үүнээс төмс, хүнсний ногооны дэд бүлгийн үнэ дүнгээрээ 11.9 хувь, мах, махан бүтээгдэхүүнийх 7.1 хувиар буурсан нь голлон нөлөөлөв.


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ  2016 оны 9 дүгээр сард өмнөх сарынхаас Орхон, Өвөрхангай, Ховд, Дархан-Уул, Говьсүмбэр аймагт 0.1-1.2 хувиар өсч, бусад 16 аймагт 0.1-2.3 хувиар буурчээ. Говьсүмбэр аймагт 1.2 хувиар өсч, ГовьАлтай аймагт 2.3 хувиар буурсан нь хамгийн өндөр үзүүлэлт байна.

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2016 оны 9 дүгээр сард өмнөх сарынхаас 0.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 0.7 хувиар буурсан бол өмнөх оны эцсийнхээс 0.1 хувиар өслөө.