m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.14 03:19
64
Завтай цагаа үр дүнтэй ашиглаж, боломжоос бүү хоцор

Ажил идэвхтэй хайгчдын 40-с илүү хувь нь зургаан сараас удаан хугацаанд ажилгүй суусан байдаг гэх судалгаа бий. Хувийн анкет дээр бичигдсэн энэ хугацаа таныг шинээр ажилд ороход саад болно гэж санаа зовох хэрэггүй. Түүний оронд ажилгүй байх хугацаандаа өөрийгөө хөгжүүлж, туршлагаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Ажил олгогчдын санааг зовоодог гол зүйл нь тухайн ажил горилогч мэдлэг, чадвараа урт хугацаанд ашиглаагүй тул заримыг нь мартаж, гээсэн байх вий гэсэн бодол байдаг. Харин завтай цагийнхаа ихэнхийг үр дүнтэй ашиглаж, тасралтгүй суралцдаг нэгэн болохыг мэдвэл таны талаарх бодол нь эерэгээр эргэнэ гэдгийг анхааруулъя. Ингэхийн тулд дараах зөвлөгөөг дагаарай.

1.Богино хугацааны эсвэл гэрээтээр ажил хий.

Ажилгүй байх хугацаандаа гэрээт ажил хийхийг хүний нөөцийн мэргэжилтнүүдийн талаас илүү хувь нь зөвлөдөг. Богино хугацааны гэлтгүйгээр ажлаа чин сэтгэлээсээ, сайн хийвэл ажил олгогч тань байнгын албан тушаал санал болгож мэдэх юм.

2.Хичээл сургалтанд тогтмол суу.

Мэдлэг туршлагаа нэмэгдүүлж, карьераа шат ахиулахын тулд тасралтгүй суралцсан хүн, зах зээлд өрсөлдөх чадвар өндөртэй байдаг. Түүнчлэн  салбарынхаа сургалт, семинарт суусан нь өөрийн ажил мэргэжилдээ үнэнхүү дуртай, санаачлагатай нэгэн болохыг тань илтгэнэ.

3.Сайн дурын үйл ажиллагаанд оролц.

Сайн дурын үйл ажиллагаа таныг улам эрэлттэй нэгэн болгодог ажээ. Компаниуд зөвхөн тухайн ажлыг хийж чадах хүнийг биш, мөн хүнлэг , шударга, авьяаслаг нэгнийг эрж хайдаг.

4.Өөрийн бизнесээ эхлүүл.

Хүсэж, төлөвлөж байсан бизнесээ эхлүүлэх арга, боломж танд байгаа бол энэ нь хувийн танилцуулгыг чинь анхаарал татам болгох маркетингийн гайхалтай хэрэгсэл юм.

5.Мэргэжлийнхээ дагуу блог хөтөл.

Ингэснээр та өөрийгөө салбартаа тэргүүлэгч, мэргэжлийн нэгэн гэдгийг харуулахын зэрэгцээ мэдлэгээ бусадтай хуваалцаж, мөн дээшлүүлж, өөрийгөө бусдаас онцгойруулж чадна.

6.Нээлттэй ажлын байрны мэдээллээс бүү хоцор.

Мэдээллийн технологи, инженерчлэл, эрүүл мэнд, худалдаа, хэрэглэгчийн үйлчилгээ гэх мэт топ салбарууд дахь нээлттэй ажлын байрны мэдээллийг тогтмол авч байх нь таны карьерт эерэгээр нөлөөлөх боломжтой.

7.Чөлөөт цагаа шинэ санаа гаргахад зарцуул.

Шинэлэг санаа бүхий тантай ярилцсан ажил олгогч, таныг хүсэл тэмүүлэлтэй, мэдлэгтэй, шинэ шинэ боломжуудад нээлттэй нэгэн хэмээн харах болно. Энэ төрлийн ажил хайгчид үргэлж бусдаасаа ялгарч чаддаг.

8.Холбоо үүсгэ.

Харилцаа холбооныхоо хүрээг сошиал медиа, мэргэжлийн байгууллагуудаар дамжуулан бий болгож, өргөтгө. Найзууд, гэр бүлийнхэн, мэргэжлийн холбоо бүхий танилууддаа ажил хиймээр байгаагаа мэдэгд. Сонирхож байгаа байгууллагатайгаа холбогдох арга зам олоход тань тусалж чадах эсэхийг асуу.

9.Тууштай бай.

Ажил хайгчдын ихэнх нь хувийн танилцуулгаа илгээснийхээ дараагаар ажил олгогчтой холбоотой байх тал дээр санаа тавьдаггүй. Гэтэл тухайн ажил, албан тушаалыг үнэн сэтгэлээсээ сонирхож байгаагаа харуулах нэг ч гэсэн алхам ажил олгогчид чинь маш чухал сэтгэгдэл төрүүлдэг.

10.Түлхүүр үгсийг ашигла.

Хувийн танилцуулгаа сонирхож буй албан тушаалтайгаа холбож өгөх хэрэгтэй. Ялангуяа ажлын зар дээр тавигдсан тусгай үгсийг хувийн танилцуулгадаа ашиглавал ажил олгогчдын хайлтад таны материал дээгүүр гарч ирэх боломжтой.