m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.14 09:18
916
Полиуретан ханын сип хавтанг ЭБМАТ ХХК үйлдвэрлэж байна

“ЭБМАТ” (Эко барилгын материал ) ХХК нь барилгын материал үйлдвэрлэх зорилгоор 2012 онд байгуулагдсан үндэсний компани юм. Манай компани барилгын дулаалгын керамик өнгөлгөөтэй хөөсөн полиуретан хавтан ТЕРМО ХАВТАН 1012.584.62К – ийг үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл боловсруулан хэрэгжүүлж байна. ТЕРМО ХАВТАН байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашгийн түвшингээрээ бусад дулаалгын материалуудын дунд тэргүүлэх байрыг эзэлдэг. Гадна өнгөлгөөний хөөсөн полиуретан хавтан (ТЕРМО ХАВТАН) бол дулаан тусгаарлагч полиуретан хөөс болон керамик хавтанцарын нийлмэл гэж хэлж болно. ТЕРМО ХАВТАН-г барилгын гадна хананд ашигласнаар тоосгон барилга шиг харагддаг. Дулаан хадгалалт, барилгын үзэмж дизайныг нэг дор шийдсэн төгс систем юм. ТЕРМО ХАВТАН-г шинэ байшингийн гадна хана, хуучин угсармал байшингийн хана дулаалахад ашиглана.

Харилцах утас:8006-7060, 8008-7060