m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.17 03:36
298
АНУ-ын цагаачлалын бус визийг хэрхэн мэдүүлэх вэ?

 

Цагаачлалын бус визийг АНУ руу түр хугацаагаар зорчих (аялал жуулчлал, эмчилгээ, бизнес, түр ажил эрхлэх болон суралцах гэх мэт) хүсэлтэй АНУ-аас бусад аль нэг улсын байнгын оршин суугчдад олгодог. 

ВИЗ ХЭРХЭН МЭДҮҮЛЭХ ВЭ?

Та дараах зааврын дагуу цагаачлалын бус визээ мэдүүлнэ үү.

АЛХАМ 1: ВИЗНИЙ ТӨРЛӨӨ СОНГОХ

Визний төрлүүд:

Бизнес/ Жуулчны виз (B1/B2)
Оюутны виз (F, M)
Солилцооны Зорчигчийн Виз (J)
Ажлын виз (H, L, O, P, Q)
Шашны ажилтны виз (R)
Дамжин өнгөрөх/Хөлгийн багийн гишүүний виз (C1/D)
Сэтгүүлч болон Хэвлэл мэдээллийн ажилтны виз (I)
Дипломат болон Албан виз (A, G, C3)
Бүх төрлийн Цагаачлалын бус визний ангилал

Орон нутгийн визний хөтөлбөрүүд:

Ярилцлагагүйгээр виз мэдүүлэх журам
Группын ярилцлага

АЛХАМ 2: ВИЗНИЙ МЭДҮҮЛГИЙН ХУРААМЖ ТӨЛӨХ

 

Визний мэдүүлгийн хураамжийг та ХААН банкны аль нэр салбарт төгрөгөөр төлнө. Банканд очихын өмнө та төлбөрийн маягт бөглөн хэвлэж авах шаардлагатай. Үүний тулд Internet Explorer ашиглан бүх мэдээллийг зөвхөн ТОМ ҮСГЭЭРбөглөнө. Төлбөрийн маятаа хэвлэж авсан өдрөө банканд очиж хураамжаа төлөх ёстой. Доорх жагсаалтаас визний ангилалдаа тохирох төлбөрийн маягтыг сонгоно уу. Визний төлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ хуудаснаас уншина уу. Визний мэдүүлгийн хураамж нь буцаан олгогдохгүй бөгөөдөөр хүнд шилжих боломжгүйг анхаарна уу.

Төлбөр төлөх маягт iPad-аар буюу Apple.pdf-ээр зөв нээгдэхгүйг анхаарна уу. Харин Apple компьютер дээр Adobe Reader ашиглавал зөв нээгдэх болно. Хэрэв уг маягт нээгдэхгүй бол Adobe вэб сайтаас Adobe reader-ийн шинэчлэгдсэн хувилбарыг үнэ төлбөргүй татаж авна уу.

Fee Payment Slip - $160 MRV Fee

Fee Payment Slip - $190 MRV Fee

Fee Payment Slip - $265 MRV Fee

Fee Payment Slip - $205 MRV Fee

Таны визний хураамж төлсөн баримт нэг жилийн хугацаанд хүчинтэй.

АЛХАМ 3: ВИЗНИЙ МЭДҮҮЛГИЙН DS-160 МАЯГТ БӨГЛӨХ

Визний мэдүүлгийн DS-160 маягтыг бөглөн баркод бүхий "Confirmation Page" буюу баталгаажуулсан хуудсыг (хар цагаанаар) хэвлэж авна.

Анхаар: 
Хэрэв таны DS-160 маягтын мэдээлэл бүрэн гүйцэд, зөв бөглөгдөөгүй тохиолдолд таны мэдүүлгийг хүлээж авах боломжгүй. 

DS-160 маягт дээрх мэдээлэл таны бөглөснөөр виз дээр хэвлэгддэг тул алдаатай тохиолдолд та онгоцонд суух болон АНУ-д нэвтрэх боломжгүй болохыг анхаарна уу. 

 

АЛХАМ 4: ЯРИЛЦЛАГЫН ЦАГ ТОВЛОХ

 

Та ярилцлагын цагаа ОНЛАЙНААР эсвэл 7555-1100 гэсэн ЛАВЛАХ УТСААР товлох боломжтой.

13 болон түүнээс доош, 80 болон түүнээс дээш насны виз мэдүүлэгчид цагаачлалын бус виз мэдүүлэхийн тулд ярилцлаганд биеэр ирэх шаардлагагүй. Харин доорх 2 хувилбарын нэгийг ашиглана уу:

  1. Эцэг эх нь виз мэдүүлж буй тохиолдолд ярилцлаганд       ирэхдээ хүүхдийнхээ мэдүүлгийг, 80 болон түүнээс дээш насны эцэг/эхийнхээ визний мэдүүлгийг хүүхэд нь авчирч хамт виз мэдүүлж болно. Энэ тохиолдолд тусад нь цаг товлох шаардлагагүй.
  2. Эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх журмын дагуу визээ мэдүүлж болно. 

 

 

АЛХАМ 5: ЭСЯ-НД ЯРИЛЦЛАГАНД ИРЭХ (ЗАРИМ ВИЗ МЭДҮҮЛЭГЧИД ХАМААРАХГҮЙ)

 

 

Товлосон цагтаа ярилцлагандаа ирнэ.

18-аас дээш насныхан ярилцлаганд ганцаараа ирнэ. Хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар ганцаараа ярилцлага өгөх боломжгүй виз мэдүүлэгчид дагалдах хүнтэй ирж болно.  

Ярилцлагаа үнэнч шудрагаар өгөх нь маш чухал. Хуурч мэхлэх, худал мэдүүлэг өгөх болон хуурамч бичиг баримт мэдүүлэх нь таныг насан туршдаа виз мэдүүлэх эрхгүй болгоход хүргэнэ.

Авч ирэх бичиг баримтууд

  • Иргэний цахим үнэмлэх;
  • АНУ-д байх хугацаанаас хойш наад зах нь 6 сарын хугацаанд хүчинтэй бөгөөд хангалттай хуудас бүхий паспорт;
  • DS-160 өргөдлийн маягтын баталгаажуулсан хуудас;
  • 5см x 5 см хэмжээтэй, цагаан дэвсгэр бүхий зураг;
  • Визний хураамж төлсөн баримтын ягаан хувь;
  • F, M болон J виз мэдүүлэгчид I-20 эсвэл DS-2019 маягтын эх хувь болон SEVIS хураамж төлсөн баримт
  • H, P болон бусад petition-based виз мэдүүлэгчид I-797, I-129 маягтын хуулбар болон бусад бичиг баримтууд

АЛХАМ 6: ПАСПОРТ БОЛОН ВИЗЭЭ АВАХ (ОЛГОГДСОН ТОХИОЛДОЛД)

 

  • Та визээ ажлын 2 өдрийн дараа 3:30 цагт иргэний үнэмлэхтэй ирж авна уу. Гэр
    бүлээрээ виз мэдүүлсэн бол зөвхөн нэг нь ирж авч болно.

Эх сурвалж:https://mongolian.mongolia.usembassy.gov/index.html