m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.17 07:02
42
Энэ сарын 31-нд хилийн боомтууд амарна

Энэ сарын 31-ний өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож буйтай холбогдуулан Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд амрах болсныг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдэгдлээ. Монгол Улсын "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар тусгасан. Энэ дагуу тус өдөр БНХАУ-ын талтай дипломат шугамаар харилцан тохиролцож, автозамын боомтуудыг амраахаар болсон байна. Харин орон нутгийн сонгуультай холбогдуулан ирэх лхагва гаригт буюу 2016 оны аравдугаар сарын 19-ний өдөр хилийн боомтууд амрахгүй, цагийн хуваарийн дагуу ажиллана.