m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.17 08:19
57
21 компанийн 13,349 ширхэг хувьцаа арилжигдлаа

Шинэ долоо хоногийн эхний өдөр Монголын Хөрөнгийн Бирж дээр зөвхөн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа явагдан ба нийт 21 компанийн 13,349 ширхэг хувьцаа 11.16 сая төгрөгөөр зарагдав.

Ангилалын хувьд I ангилалд 5 компанийн 6,895 ширхэг хувьцаа 5.54 сая төгрөгөөр арилжигдсан бол  II ангилалд 13 компанийн 6,389 ширхэг хувьцаа 5.57 сая төгрөгөөр, III ангилалд 3 компанийн 65 ширхэг хувьцаа 53,122 төгрөгөөр тус тус арилжигдлаа.

Ханшийн өөрчлөлтийн хувьд зах зээл дээр энэ өдөр өсөлт давамгайлсан бөгөөд 11 компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцааны ханш уналттай хаагдсан байна. Ханшийн өсөлтөөр Е-Моние /MSE:HCH/-ийн ханш 15.0%-ийн өсөлтөөр, уналттай хувьцааг Дархан зочид буудал /MSE:DZG/-ийн хувьцаа -13.33%-иар тэргүүлжээ.

Салбарын үзүүлэлтийн хувьд тоо ширхэгээр Хүнсний салбарын хувьцаа хамгийн идэвхитэй нь байсан бол үнийн дүнгээр Уул уурхайн салбарын хувьцаа нийт арилжааны 37.36%-ийг бүрдүүллээ.