m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.18 04:21
78
Маргааш нийт 943 автобус үйлчилгээнд ажиллана

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжилт сонгууль энэ сарын 19-ний өдөр буюу маргааш болно. Энэ өдөр бүх нийтээр амрах бөгөөд томоохон худалдааны төвүүд ч мөн амарна. 

Тэгвэл иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээг ажлын өдрийн гаралт болон ажлын өдрийн цагийн хуваариар өглөөний 06:45 цагаас оройны 22:30 хүртэл ажиллуулахаар зохицуулжээ. Энэ өдөр их багтаамжийн 921, бага оврын 22 нийт 943 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээллэж байна.