m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.19 02:36
40
Нийслэлийн сонгуулийн хороо 12:30 цагаас ирцийн мэдээлэл хийнэ

Өнөөдөр улс орон даяар сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж байна. Санал хураалт өглөөний 07:00 цагаас эхэлж бөгөөд оройн 22:00 цаг хүртэл үргэлжлэн явагдах юм. Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг,нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдоно. Сонгууль зохион байгуулахаар 1765 тойргийн хороо, 2082 хэсгийн хороо ажиллаж байгаа юм.

2016 оны УИХ-ын сонгуулийн ирцийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос тухайлсан цагуудад тогтмол мэдээлж байсан. Харин орон нутгийн сонгуулийн үеэр дүүргүүдийн мэдээг нэгтгэх замаар Нийслэлийн сонгуулийн хороо 12:30 цагт ирцийн мэдээлэл хийх юм байна. Одоогийн байдлаар Нийслэлийн сонгуулийн хороонд дүүргүүдийн ирцийн мэдээлэл ирээгүй байна гэсэн мэдээлэл өгч байна. Аймгуудын тухайд сумдын мэдээллээ нэгтгэж, сонгуулийн хорооноос нь мэдээлэхээр зохицуулалт хийгдэж байгаа аж.