m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.20 01:11
43
Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ сонгогдлоо

Орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ ялалт байгуулсан гэх мэдээлэл бий. Тэрбээр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд нэр дэвшсэн юм. Э.Эрдэнэ нэр дэвшсэн хорооныхоо иргэдэд юу амласаныг сонирхуулья.

 

  • Гэр хорооллын гудамж, зам талбайг засч сайжруулах
  • Олон нийтийн гудамж талбайг гэрэлтүүлэх, гэр хорооллыг барилгажуулах
  • Хоггүй цэвэр орчныг бүрдүүлэх
  • Архидалттай тэмцэх, ажилгүйдлийг бууруулах
  • Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Өрхийн эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах
  • Ахмадуудынхаа чөлөөт цагийг өнгөрүүлэх төвийг байгуулах
  • Эмзэг бүлгийн иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах
  • Хороогоо аж ахуй зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх гэхчлэн цөөнгүй зүйлийг хийж, хэрэгжүүлэхэд анхаарна гэж сонгогчдод амласан аж.
  • Тэгэхээр Ерөнхийлөгчийн хүү хэлсэндээ хүрэх эсэхээ ирэх дөрвөн жилд харуулах нь.