m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.20 02:56
62
Мөсийг гоо сайханд хэрэглэх нь

Ус гэдэг нь байгаль эхийн сүү билээ. Мөс нь усны хувирал төдийгүй гоо сайхны гайхамшигт бүтээгдэхүүн юм. Тийм ч учраас гоо сайхан, эрүүл мэндийн мэргэжилтнүүд арьсны онцлогтоо тохируулан төрөл бүрийн найрлагатай мөсөөр нүүрээ арчихыг зөвлөдөг. Энэ нь арьсыг агшааж, нүхжилтыг багасгаж, тослогийг тэнцвэржүүлэх, хаван буулгах, цусны эргэлтийг сайжруулах, арьсыг тайвшруулах, нүүрний будаг шингээх зэрэг ач холбогдолтой.

Мөс болон хүйтэн усаар нүүрээ арчлах нь:

1.Шүүрээ сайтар цэвэрлэнэ.

2.5-10 минутын турш нүүрээ мөсөөр зөөлөн арч. Эсвэл мөстэй хүйтэн усаар шавшсан ч болно.

3.Нүүрээ алчуураар зөөлөн арчиж, чийгшүүлэгч тос түрхэнэ.

Сарнайтай мөс.

Чийгшүүлэгч шингэний үүрэг гүйцэтгэхээс гадна арьсыг цайруулна. Хүйтэн усаар нүүрээ шавшсаны дараа сарнайтай мөсөөр нүүрэндээ иллэг хийж болно. Нүүр будалтаа хийхээс өмнө сарнайтай ус, мөсөөр нүүрээ арчвал танй будаг илүү удаан хугацаанд тогтоц сайтай байна.

Шоколадтай мөс.

Арьсанд чийгшил өгч, гадна үрчлээг арилгадаг.Нэг аяга усанд нэг халбага нунтаг шоколад буюу нунтаг какао хийж хутгана.Хэрэв таны арьс хуурай бол усны оронд сүү хэрэглэ.Ингэж бэлтгэсэн холимогоо хөлдөөж нүүрээ арчлахад үрчлээ , нүхжилт багасдаг.

Ногоон цайтай мөс.

Арьсыг залуужуулахаас гадна нөсөө толбо, батга, үрчлээнээс ангижрахад тусална.Ногоон цайтай мөсийг бэлтгэхдээ нэг уут ногоон цайг аяга буцалсан усанд хандална. Хөргөөд хөргөгчинд хийнэ. Ногоон цайтай мөс нь хөгшрөлтийн эсрэг сайн нөлөө үзүүлдэг үл исэлдүүлэгч шинж чанартай байдаг. Ногоон цайтай мөсийг хэрэглэснээр та хөгшрөлтөөс сэргийлэх боломжтой төдийгүй гэрэлтсэн сайхан царайтай болно.

Тарвастай мөс.

Тарвасаа шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчиж бэлтгээд , устай холин хөлдөөж, дараа нь нүүрээ 3-5 минут орчим арчина. Үр дүнд нь та өөгүй арьстай болно.

Лимонтой мөс.

Нөсөө толбыг арилгахаас гадна арьсны тослогийг тэнцвэржүүлж, цайруулах үйлчилгээтэй. Нэг ширхэг лимоныг хэрчиж, нэг аяга усанд хийж хутгаад мөсний саванд хөлдөөнө. Бэлтгэсэн мөсөөрөө нүүрээ 3-5 минут арчина.

Сүүтэй мөс.

Сүүтэй мөс нь өнгөө алдсан болон хэт хуурай арьсанд гойд сайн нөлөөтэй. Мөн арьсыг эрүүлжүүлдэг. Сүүтэй мөсийг бэлтгэхдээ хүйтэн сүүг ашиглана. Унтахаасаа өмнө хөлдөөсөн сүүгээр нүүрээ арчвал илүү тохиромжтой. Сүүтэй мөс нь нөсөө, толбо, нүдний доогуурх хар хүрээ зэргийг арилгах, үрчлээний эсрэг үйлчилгээтэй.

Жүржтэй мөс.

Витамин С-ээр баялаг төдийгүй үл исэлдүүлэгч шинж чанартай. Жүржийн шүүсийг хөлдөөж бэлтгэсэн мөсөөрөө нүүрээ 3-5 минут арчаад, хүйтэн усаар угаана.

Гааны навчтай мөс.

Гааны навчийг жижиглээд хагас аяга усанд хийж хөлдөөнө. Гаатай мөс нь наранд түлэгдсэн арьсанд тустай. Мөн нарны хороос хамгаалдаг.