m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.20 04:09
58
Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ. Тодруулбал Нийслэлийн Засаг дарга С.Батболдын гаргасан захирамж ёсоор нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулна.

 

Мөн гэрээт цэргийн албанд “Гэрээт цэргийн албанд иргэнийг сонгон шалгаруулах журам”, “Гэрээт цэргийн албанд орохыг хүссэн иргэнээс авах шалгалтын заавар”-ын дагуу цэргийн жинхэнэ алба хаасан залуучуудыг  элсүүлнэ.