m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.21 02:40
48
Өөрийгөө хөгжүүлж бусдад хүлээн зөвшөөрөгдөх сайхан боломж

“Сургалтын топ стандартыг хэвшүүлэгч” , “Үндэсний  оюуны баялаг бүтээгч “Монголын ЦАХИМ институт нь шинэчлэлт,  өөрчлөлтийн эрин зуунд дасан зохицох, хөрвөх, манлайлах чадвартай мэргэжилтэн бэлтгэх, хувь хүний хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, сургалт, судалгаа шинжилгээ, консалтинг, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж,төрийн болон  бизнесийн байгууллагуудын хөгжилд  хувь нэмэр оруулах зорилгоор  байгуулагдан өнөөдрийг хүртэл амжилттай үйл ажиллагаагаа явуулсаар иржээ.

Хөдөлмөрийн зах зээлд  хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин бэлтгэх, хувь хүнийг хөгжүүлэх, байгууллагыг чадавхжуулах нь тэдний гол  зорилт  бөгөөд өндөр ур чадвартай зөвлөх  багш нар хувь хүний эрэлт хэрэгцээ,  байгууллагын хөгжилд нийцүүлэн боловсруулж,   сургалтыг удирдан явуулдаг мэргэжлийн байгууллага гэдгээрээ бусдаас ялгардаг.

Аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлага, ажилчид болон хувь хүмүүст зориулан орчин үеийн чиг хандлага, эрэлтэд нийцсэн чанартай сургалтыг  монгол хүний онцлог, чадамжид тулгуурлан боловсруулагдсан шилдэг сургалтын хөтөлбөрөөр мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулдаг юм. 

Мэргэжлийн баг ажлын байран дээр эрсдлийн үнэлгээ хийж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог  бүрдүүлэн ажиллах зөвлөмж боловсруулан ХАБЭА-н бүх төрлийн сургалтыг зохион байгуулдгаас гадна  богино хугацаанд диплом олгох хөтөлбөр хэрэгжүүлэн амжилттай ажиллаж байна.

Уг хөтөлбөрт хамрагдсанаар ХАБЭА-Хүний нөөцийн удирдлага хос мэргэжлээр мэргэшүүлэх дипломтой төгсөхөөс гадна олон тулгуурт мэдлэгийг богино хугацаанд авч,  ажлын байранд бэлтгэгдэж, практик чадварт суралцан удирдлагын түвшинд хөрвөн ажиллах боломжтой болох давуу талтай юм байна.

 

Мэдлэг, боловсрол, үзэл санааны зарим гажуудал хоцрогдлыг суралцагчдын ухамсараас чөлөөлж, дахин инженерчилж үр ашигтай мэдээллийг цагт нь дамжуулж, өнөөгийн нийгмийн хэрэгцээг хангахуйц чанартай сургалтыг, шинэлэг арга барилаар явуулж хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжилтэн бэлтгэн нийлүүлж, монгол орны хөгжилд бодитой хөрөнгө оруулж үндэсний оюуны баялагы бүтээж буй мэргэжлийн байгууллага гэдгээрээ бусдаас ялгардаг.

 

Та бүхэн уг институтыг сонгон суралцсандаа сэтгэл ханамжтай байж, ажиллаж амьдрах орон зайгаа зөв бүтээх,  эрдэм олсноороо та үнэ цэнэтэй нөөц болж хүссэн ажлын байрандаа зуучлагдах боломжтой.

 

Өөрийгөө хөгжүүлж хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц чадварлаг, мэргэшсэн мэргэжилтэн болж хамт олон, байгууллагадаа үлгэр дуурайлал болсон манлайлагч нь байхыг хүссэн хэн бүхний өмнө Монголын цахим институтын үүд хаалга нээлттэй байгааг дуулгахад таатай байна

Сургуулийн боловсролоор та амьдралаа аваад явж чадна, харин өөрийгөө хөгжүүлэх боловсролоор та баялагийг бүтээж чадна.