m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.21 04:34
140
Барилгын засварын ажилд дараах зүйлсийг анхаараарай

1.Засвар хийж эхлэх ивээл өдөр гэж байдаг. Онцгүй өдөр эхэлвэл ажил чинь бүтэлгүйтэж гараас гарахгүй бөгөөд гүйцэтгэж байгаа хүмүүстэйгээ үл ойлголцож, мөн төлөвлөгдөөгүй их зардал гарах болно. Тиймээс зөв өдрөө эхлэх нь хамгийн чухал.

2.Өөрийнхөө юу хүсэж байгааг сайтар мэдэх хэрэгтэй. Тэгж, ингэс хийгээд янзалчихвал яах бол гэх мэтээр хайнга хандаж болохгүй.

Та гэрээ ямар болгохоо мэдэхгүй байхад танай гэрийг янзалж байгаа барилгын ажилчид яаж мэдэх билээ.

3.Маш өндөр шаардлага тавь. Эцэст нь та онцгүй хийсэн ажилтайгаа үлдэж, засварчид ичих ч үгүй мөнгөө аваад арилах л болно. Тиймээс та юу хүсэж байгаагаа анхнаасаа сайтар ойлгуулж, өндөр шаардлага тавих хэрэгтэй.

4.Хэт үнэтэй болон хэт хямдхан зүйл хэзээ ч битгий сонго.Олон хямд материалын дунд нэг үнэтэй материал орсон байх нь гэрийг улам гоё чимж өгдөг.

5.Хана, туурганыхаа хамаг зүйлийг нураахаасаа өмнө Фэнг ш

Шүйн орон байрны зөвөлгөө авч өнгөний зохицол болон гэрийнхээ сайн,муу зүйлсийн талаар мэдэж авах нь чухал.

6.Засал чимэглэлийн ажил гүйцэтгэж байгаа хүмүүсийн аманд орж , тэдний үгээр ажлаа гүйцэтгүүлэхгүй байх хэрэгтэй. Учир нь тэд өмнөөх айлуудад хийсэн нэгэн хэвийн бөгөөд танаас хурдан салах аргачлалтай гүйцэтгэл санал болгоно. Тиймээс мэргэжлийн зураг төслийн компаниар зураг гаргуул. Ядаж л өөрсдөө интернетээс сайн судалсан байх хэрэгтэй.

7. Материал авахдаа заавал өөрөө хамт яв. Учир нь хоёр өрөө тутмаас ядаж 350000 төгрөг унагаах боломжтой байдаг. Илүүдээ гарсан мөнгө биш шүү дээ.

8.Барилгын ажил гүйцэтгэж байхад өөрөө дунд нь орж, тэдэнтэй хамт ажиллаж болохгүй. Зөвөлгөөгөө нэгэн онигоогоор хачирлая. Дарга жолоочтойгоо хөдөөгүүр удаан хугацаагаар ажлаар явжээ. Явах хугацаандаа жолоочтойгоо нэлээд дотносож, цуг архи хүртэл ууж, наргиж цэнгэв. Тэгсэн жолооч нь хотод ирээд”Даргаа хоёулаа нэг жолооч ажилд авна байгаа “ гэсэн гэдэг. Ийм л зүйл болно.

Түүнчлэн та хүсвэл Фэнг Шүйн мэргэжлийн архитектороор барилгын бүх төрлийн зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэх боломжтой.