m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.21 13:24
133
Барилга хот байгуулалтын яамны дэд сайд ББДХ-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Барилга хот байгуулалтын яамны дэд сайд Ш.Лхамсүрэн, газрын дарга н.Эрдэнэбаатар нар "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр салбарын хөгжил болоод баялаг бүтээгчдийг дэмжин, холбоотой хамтран ажиллах талаар санал солилцож ярилцлаа. Мөн тодорхой үндэслэл, судалгаатай шийдэл эрэлхийлсэн бүх асуудлаар Барилга хот байгуулалтын яамны үүд хаалга баялаг бүтээгчдэд нээлттэй байна гэдгийг дэд сайд Ш.Лхамсүрэн онцоллоо.