m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.24 01:22
67
Нийслэлийн сонгуулийн хороо мэдээлэл хийнэ

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэмэлт санал хураалт өчигдөр Улаанбаатарын цагаар 7:00-22:00 цагт явагдаж дууссан. Энэ дагуу Нийслэлийн сонгуулийн хороо өчигдөр 22:30 цагт мэдээлэл хийхээр зарласан ч санал хураалтын дүнг нэгтгэхэд нэмэлт цаг хугацаа шаардлагатай болсон тул хойшлуулсан. Өнөөдөр 10:00 цагаас Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийхээр зарласан байна. Мөн Сонгуулийн Ерөнхий Хороо мэдээлэл хийнэ гэсэн ч цаг нь тодорхойгүй байгаа юм.