m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.24 06:16
47
Жолооны үнэмлэхийг хаягаар хүргэдэг үйлчилгээг нэвтрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас жолооны үнэмлэхээ солиулах, нөхөн авахаар захиалга өгсөн иргэдэд тухайн хүний ажиллаж, амьдарч буй газарт нь хаягаар нь хүргэж өгөх үйлчилгээг нэвтрүүлжээ.

 

Энэ үйлчилгээг ТҮЦ машин, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, ezasag.mn сайтаар дамжуулан авч болох аж.

 

Жолооны үнэмлэхийг хүндрэл бэрхшээлгүй, хурдан шуурхай олгохоор Дүнжингарав үйлчилгээний төвд байрлах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан цагдаагийн байгууллагаас жолооны үнэмлэх солих, нөхөн авах, лавлагаа гаргах, цахим шалгалт авах үйлчилгээг амралтын өдрүүдэд ч үзүүлж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар 6143 иргэнд энэ төрлийн үйлчилгээ үзүүлжээ.