m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.24 07:05
66
Аялалд гарахдаа аваад гараарай

Ууланд алхах эсвэл нэг өдрийн аялалд гарах гэж байгаа бол танд дараах зүйлс зайлшгүй хэрэг болно.

1. Гутал - Зориулалтын гутал сонговол элдэв гэмтлээс таны хөлийг хамгаалах давуу талтай. Хэрвээ зориулалтын гутал байхгүй бол хөлдөө эвтэйхэн , өндөр өсгийгүй , хальтардаггүй гутал сонгоорой.

2. Өмд - Аль болох”амьсгалдаг”байвал зүгээр. Хөдөлгөөн хязгаарласан бариу өмд тохиромжгүй. Мэдээж уулын болон аяллын зориулалттай хувцас хамгийн тохиромжтой.

3. Таяг - Аяллын зориулалттай эвхэж хураадаг таяг нь тэнцвэртэй байдлыг хангах, хөлд ирэх ачааллыг хөнгөлөх үүрэгтэй.

4. Хувцас - Халууцаж, хөлс гарсан үед солих цамц, подволка, даарсан үед давхарлаж өмсөх куртка , зузаан цамц ав.

5. Хүнс - Өлсөж, алжаасан үед идсэн хоол илүү амттай байдаг даа.

6. Харанхуйд хэрэглэх гар чийдэн - Духандаа зүүдэг гар чийдэн илүү тохиромжтой.

7. Гар ариутгагч. Хөдөө хээр ч гэсэн цэвэрч байдлаа хадгалах хэрэгтэй шүү дээ.

8. Шүдэнз. Гал байгаа газар аюул бага гэдэг үгийг санаарай.

9. Эмнэлэгийн тусламжийн хайрцаг. Үүнд толгой, гэдэсний эм, хурууны лент гээд наад захын хэрэглээний зүйлс зайлшгүй байх шаардлагатай.

10. Олон оролттой залгуур. Замд таарсан газар утсаа цэнэглэж, зарим цахилгаан хэрэгслээ залгах гэтэл оролт нь таарахгүй байх үе бишгүй.

11. Зүү утас. Танд эсвэл хамт яваа хүмүүст чинь оёж, нөхөх зүйлс гарч ирэхийг үгүйсгэхгүй тул аваад явахад буруудахгүй.

12. Унтлагын дэр. Олон цаг машинд явахад тань хэрэг болно.Тухтайгаас гадна гоо сайхан, эрүүл мэндийн хувьд ч нэмэртэй.

13. Борооны цув. Цаг агаарын мэдээ хичнээн харсан ч тэнгэрийн аашийг зуун хувь мэдэхгүй. Өнгөрсөн борооны араас цув нөмрөхгүйн тулд цув авахаа битгий мартаарай.

14. Бэлэг. Адал явдалтай аяллын явцад хэзээ ч мартагдахгүй дурсамж үлдээх нэгэнтэй уулзах үе гарч болно. Тэр үед авч явсан бэлгээ дурсгаарай.