m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.25 03:45
59
Хүүхэддээ анхны тусламж үзүүлж сураарай

Урин дулааны улиралд хүүхдүүдийн гадаа тоглох цаг нэмэгддэг.Чухам энэ үед тэд гэмтэж, бэртэх нь элбэг боловч эцэг эхчүүд хэрхэн анхны тусламж үзүүлэхээ мэддэггүй. Тэгвэл олон улсын улаан загалмайн байгууллагын гишүүн Жое Муллиган хүүхдэд анхны тусламж үзүүлэх зөвөлгөөг эцэг эхчүүдэд зориулан гаргасан байна. Доорх аль ч тохиолдолд та эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй бөгөөд эмч зөвлөхөөс нааш хүүхдэдээ ямар нэгэн төрлийн эм уулгаж болохгүй шүү.

 

1.Ямар нэгэн хортой бодис идэж, уусан үед.

Хүүхдүүд спирт, эм, угаалгын нунтаг зэрэг өөрт таарсан зүйлээ шууд амталж үзэхийг хүсдэг. Энэ тохиолдолд ямар нэг арга хэмжээ авалгүйгээр шууд эмнэлэг явах нь хамгийн зөв сонголт.

2.Хүүхэд тань хахсан үед.

Энэ тохиолдолд хоёр далны завсар 5-6 удаа цохих нь амьсгалын замд тээглэсэн зүйлийг унагахад тусална. Хэрвээ хүүхэд тань нялх бол доош харуулан хэвтүүлж , далных нь хооронд зөөлөн цохих хэрэгтэй.

3.Халуурах.

Өвчин намдаах эмийг хүүхдийн тунгаар уулгаж, зузаан хувцсыг нь тайлж, өрөөнд нь цэвэр агаар оруулах хэрэгтэй. Цэвэр агаар хүүхдийг тайвшруулж, эдгээхэд тустай.

4.Түлэгдэл.

Хүүхэд түлэгдвэл шархыг нь хүйтэн усанд 10 минут орчим барих хэрэгтэй. Энэ нь өвдөлтийг намдаана. Ер нь шархны их, багаас үл хамааран эмнэлэгт хандах хэрэгтэй.

5.Толгойгоо цохих.

Томчууд ихэнхдээ үүнийг тоодоггүй. Гэвч тархи, толгойдоо бэртэл авах аюултай юм. Тиймээс толгойд нь хүйтэн жин тавьж ажигла.

6.Яс хугарах.

Шууд л эмнэлэгт хандах хэрэгтэй. Эмнэлгийн боолтын дараа гар оролцсон ажил хийлгэх нь гэмтлийг сэдрээх магадлалтай тул сэрэмжтэй бай.

7.Харшил хөдлөх.

Төрөл бүрийн харшлаас болж, Хүүхдийн бие дээр юм туурч, амьсгалахад бэрх болдог.Та хүүхдийнхээ харшлыг мэддэг бол урьдчилан сэргийлэх эмийг нь өг. Гэхдээ нэгэнт хөдөлсөн харшлыг эмгэлгийн эмчилгээгээр намдаах нь хамгийн зөв арга.

8.Амьсгал тасалдах.

Амь насаа алдах аюултай учраас ойр байгаа хүнээр түргэн тусламж дуудуулж, та өөрөө хиймэл амьсгаа хийх хэрэгтэй. Хиймэл амьсгалыг дараах маягаар хийнэ.

Үүнд: Хүүхдийг хатуу зүйл дээр хэвтүүлэн ам руу нь өөрийн амнаас агаар үлээнэ. Ингэхдээ хамрыг нь хуруугаараа чимхээрэй. Хүүхдийн зүрх цохилж, амьсгалах хүртэл дахин давтаж хийгээрэй.

9.Нялх хүүхэд амьсгалахгүй тохиолдолд.

Цаг алдалгүй түргэн тусламж дуудаж, энэ хооронд хиймэл амьсгал хий. Үүний дараа цээжний хэсэгт хоёр хуруугаараа 30 удаа зөөлөн дар. Ийм давтамжтайгаар тусламж иртэл хийх нь зүйтэй.