m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.25 09:41
57
Тархины харвалттай тэмцэх өдрийг тэмдэглэнэ

Жил бүрийн аравдугаар сарын 29-нд дэлхий нийтээрээ тархины харвалт өвчинтэй тэмцэх өдрийг тэмдэглэдэг. Тэгвэл энэ өдрийг угтаж, энэ сарын 27-ний өдөр нэг болон гуравдугаар эмнэлэг нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болжээ.

 

Энэ хүрээнд иргэд олон нийтэд харвалтын эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлахаас гадна эмч, мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, үнэ төлбөргүй үзлэг хийх юм байна. Мөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, нийслэлийн түргэн тусламжийн эмч нарыг сургагч багшийн сургалтанд хамруулахаар төлөвлөжээ.

 

Харвалт нь дэлхий дээрх нас баралтын хоёрдугаарт эрэмбэлэгддэг, аюултайд тооцогддог өвчний нэг аж. Жилд 17 сая хүн тархины харвалттай амьдардаг бөгөөд зургаан секунд тутамд нэг хүн тархины харвалтанд өртдөг гэсэн судалгаа байдаг юм байна.