m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.26 01:29
553
Эвэршсэн гар хамгийн үзэсгэлэнтэй \сургамжит өгүүллэг\

Эрт цагт нэгэн ядарсан настай эмэгтэй голын эрэг дагуу явж байтал гурван сайхан бүсгүй хоорондоо маргалдан сууж байна гэнэ.Тэр гурав хэн нь сайхан гартайгаа үзэжөөр өөрсдийнхийгөө сайрхан магтацгаана.Эхнийх нь “Миний арьс булбарай эмзэг, миний гар хэн хэнийхээс ч илүү сайхан” хэмээн сайрхахад хоёр дахь бүсгүй “миний хуруунууд урт нарийхан миний гар бүхнээс илүү” гэв. Харин гурав дахь нь “Та хоёр миний гарыг хараач.Булбарай бас цагаахан биш байна уу”хэмээлээ. Эмгэн тэр гуравт дөхөж очоод багахан идэх юм балга ус гуйжээ. Тэд хариуд нь “Бидэнд танд хоол бэлдэж өгөх зав огт алга” гэж хэлэв. Харин өнөөх бүсгүйчүүд эмгэнээр маргаанаа таслуулахаар шийдэж “Та бид гурвын хэнийх нь гар илүү сайхныг хэлж өгөөч” гэжээ. Эмгэн огт дуугаралгүй цааш явчихав. Удалгүй эмгэний замд ядуу тариачин эмэгтэй тааралдав. Эмгэн түүнээс идэх юм гуйхад бүсгүй уриалгахнаар гэртээ зочлон гэртээ байсан талх , усаар дайлжээ. Эмэгтэйн гар хүнд ажил хийсээр эвэршиж, наранд түлэгдэн харласан байв. Эмгэн эмэгтэйд сайхан зочилсонд нь гүнээ талархаж, бүсгүйг дагуулан нөгөө урьд тааралдсан гурван эмэгтэй дээр очоод ингэж хэлэв. “Та гурвынхаас энэ бүсгүйн гар хавьгүй сайхан нь. Учир нь энэ гар хэдийгээр хүнд хүчир ажилд нухлагдан өнгө үзэмжгүй болсон ч та нарын залхуу , хэнд ч тус болдоггүй гарын хажууд хамаагүй үзэсгэлэнтэй нь юм” гэжээ.