m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.26 02:09
37
Засгийн газрын ээлжит хуралдаан 15:00 цагт болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15:00 цагаас болно. Хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах, ахмад настны тухай болон алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэхээр болжээ. Мөн эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг хэлэлцэж, хөрөнгө оруулагчид аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар учруулсан дарамт, хүнд суртал, үндэслэлгүйгээр мөрдөн шалгасан зэрэг асуудлын талаарх санал, дүгнэлтийг сонсох юм байна.