m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.26 02:18
1506
Бэрдээ бичсэн захидал

Бэр минь үр минь...
Зүрхний цэцэг минь...зүүдний нар минь
Зүйдэлгүй тэнгэрийн солонго минь
Зүс гоо охин минь...

Хэдий ээж нь бэртэй байж үзээгүй ч
Хэзээ нэгэн өдөр бэртэй болох нь тодорхой
Хэн нэгэн сайхан охин...
Хүүг минь дагаад ирэх нь ойлгомжтой

Гэсэн ч ээж нь бэр байсаан
Гэрийн эзэгтэй нэртэй болсоон
Хүндхэн тэр алдарыг харин
Хүслээрээ үүрэх чанга шүү! чанга

Гурван сайхан хүү гаргаад
Гурваар дарсан гэзгээ огтлоод
Гуа сайхан биеэ зольж
Гучин жил гэрт суусаан...

Гэдэс томор ч язарч урагдаад
Гэзэг шингэр ч огтор болоод
Гэртээ голдуу ганцаар үлддэг
Гэрийн эзэгтэйн хатуу даваа...

Сараар явсан нөхрөө хүлээж
Сартай шөнө ганцаар гиюүр ч
Хүрээд ирэхээр нь хүүхэд шиг эрхлээд
Хүлээсэн зовлогоо мартчихсан байдаг юм

Анхны үрээ өлгийдөж аваад
Аав ээж болж баярлаад
Өлгий зэхэж хоеул сандраад
Өөдөсхөн үрээ харж суух үнэндээ дэндүү жаргал шүү!...

Арваад шөнө нойргүй хоноод
Ангайхаа үрдээ санаа зовоод
Өвчтэй хүүгээ өрөвдөн уйлж
Өнжиж хонох хэцүүхэн даваа шүү!

Баярын үеэр нөхөр байхгүй
Банштай цай нь хөрөн хүлээхүйд
Гомдол тээн нулимас бөмбөрөөд
Галаа өрдөн хүлээж суудаг...ганцаараа үеүд

Хайр аймар агуу болхоор хамгийг умартан тэвчдэг л юм...
Хамаагүй охин минь чи сайн бод!
Харамсахгүй ээ гэвэл хүрээд ирээ!

Хүү минь ухаантай тэр үе өнгөрсөн
Хүмүүс өөрчлөгдсөөн...айлгачихав уу?
Орчлонд тохиодог бодит үнэнийг
Ойлгуулах гэсэн царай нь тэрээ...

Ухамсартай өсгөсөн ч хувь хүнийг
Ухаалагаар хөтлөн сайхан амьдрах нь
Эмэгтэй хүнээс шалтгаалдаг талтайг
Ээж нь чамдаа шивэж хэлье!

Би бас хичээнэ ээ...
Бэрээ хайрлахад суралцана аа
Өөрийнхөө мөрөөдлийг чамд эдлүүлж
Өрхийг чинь татаж галыг чинь бадараана аа

Нөхрийг чинь одооноос хайрлахад сургаж
Нөөлөг халамжийг зааж өгнө өө
Дэргэд чинь үргэлж хамт байж
Дэнгийн гэрэлд ханьтай явна аа

Ирээдүйн бэр охин чамдаа
Энэхэн захидалыг тэрлэж буй нь
Ээж болж бэр болохдоо...энд ирж хамт амьдархдаа...
Зүрхээ сайн чагнаарай гэж
Зүгээр л анхааруулж байгаа юм шүү!

Эргэж буцахгүй хүүтэй минь ханьлаж
Элэг зүрхнээсээ хайрлан дурлалцаж
Үүрд амьдрах бэртэй л байхийг
Үнэн голоосоо хүссэн юм шүү!