m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.03 01:59
43
Сурагчдын амралт өнөөдрөөс эхэллээ

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн сурагчдын амралтын хуваарийг өөрчилж, энэ сарын 27-нд эхлэх байсан нэгдүгээр улирлын амралтыг хойшуулсан билээ.

Тодруулбал, хөдөө орон нутаг болон нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр улирлын амралт өнөөдрөөс буюу энэ сарын 3-наас 9-ний өдөр хүртэл нэг долоо хоног үргэлжлэх бол, хоёрдугаар улирлын амралт 12-р сарын 29-нд эхэлнэ.

Мөн энэ хичээлийн жилээс эхлэн бага ангийн сурагчдын амралтын хугацааг наашлуулсан байна. Тухайлбал, 1-2 дугаар ангийн сурагчдын зуны амралт 5-р сарын 25-наас, 3-5-р ангийн сурагчид 6-р сарын 1-нээс амарна. Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хнүйтний улиралд гурван долоо хоног буюу 12-р сарын 29-нөөс 1-р сарын 18-ныг дуустал амрах бол хөпөө орон нутгийн сурагчид хоёр долоо хоног буюу 12-р сарын 29-нөөс 1-р сарын 11-нийг дуустал амрахаар болжээ.