m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.03 02:23
34
Олимпийн медальтнуудын мөнгөн шагналыг өнөөдөр олгоно

Олимпийн наадамд өндөр амжилт үзүүлж, медаль хүртсэн тамирчдад Засгийн газраас тодорхой хэмжээний мөнгөн шагналыг олгодог билээ. 

 

Тэгвэл Бразил улсын Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдсан олимпийн наадмын медальтнуудын мөнгөн шагналыг өнөөдөр олгохоор болжээ. Тодруулбал өнөөдөр 12.00 цагт Төрийн ордны "Ёслол хүндэтгэлийн А" танхимд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат олимпоос мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа, хүрэл медальт Д.Отгондалай болон паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпэлжээ нарт мөнгөн шагналыг олгох юм байна. 

 

Засгийн газрын тогтоолд зааснаар олимпийн мөнгөн медаль хүртсэн тамирчин 60 сая, хүрэл медаль хүртсэн тамирчин 30 сая төгрөг нэг удаа олгоно. Дасгалжуулагч энэхүү мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх мөнгөн шагнал авахаар Засгийн газрын тогтоолд заасан байдаг юм.