m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.03 08:15
188
Баян-Өлгий аймгийн баялаг бүтээгчид түүхэн бүтээлд учиг шингээлээ

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хэнтий аймаг дахь салбар хорооны тэргүүлэгч Д.Нэргүй, гэргий Ж.Нарантуяа нарын санаачилгаар 108 метр эсгий ширмэл бүтээлд "Монголын Нууц Товчоо" түүхэн бүтээлийг зээгт ширмэл оёдлоор урлан Генниссийн дээд амжилтад бүртгүүлэх их ажил өрнөж монголын өнцөг булан бүрт байгаа баялаг бүтээгчид нэгдэн учиг шингээж байгаа билээ. Тэгвэл энэхүү учиг шингээх үйл ажиллагаа \2016.11.03 \Баян-Өлгий аймагт болж байна. Учиг шингээх ёслолын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагуудаас гадна баялаг бүтээгчид өргөнөөр оролцож түүхэн бүтээлд учиг шингээж байна.