m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.04 02:49
57
Дөрвөн эгнээ автозам ашиглалтанд оржээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Их Монгол Улсын гудамжны 2,1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг  хоёр багцад хувааж, гүйцэтгэгч сонгон шалгаруулсан юм. Багц-1  буюу "Замын цагдаагийн баруун урд уулзвараас Их Монгол улсын гудамж,  Жапан таун хотхоны уулзвар хүртэлх авто зам" –ын барилгын ажлын гүйцэтгэгчээр "Эрдэнэ зам" ХХК. Харин Багц-2  буюу "Их Монгол Улсын гудамж, Жапан таун хотхоны уулзвараас урагш Их тэнгэрийн ам хүртэлх авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр "Тотал Инж" ХХК шалгарсан байна.

Тухайн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 7м өргөнтэй зорчих хэсгийг 14 м өргөнтэй дөрвөн эгнээ болгон өргөтгөж, явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах систем зэрэг ажлууд хийгдсэн бөгөөд зам барилгын ажил гэрээт хугацаандаа дуусчээ.