m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.04 04:25
50
Казиногийн тухай хуулийг УИХ-аар батлуулна

УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ өдрүүдэд ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна.

Төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлэх зорилгоор Засгийн газраас Казино болон бооцоот морин уралдааны хуулийг санаачилж УИХ-аар батлуулахаар зэхжээ.

Өмнөх парламентын үед Д.Оюунхорол нарын гишүүд Казиногийн хууль батлуулахаар УИХ-д оруулж ирсэн ч цаг нь биш гэдэг шалтгаанаар хуулийн төслийг хэлэлцээгүй юм. Үүнээс өмнө ч Казиногийн хуулийн хэд хэдэн удаа боловсруулж батлуулахаар бэлтгэж байсан ч дэмжигдээгүй билээ.