m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.04 06:54
46
Экспортын зээлийн төслийг дэмжлээ

УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар Экспортын зээлийг дэмжих төслийн тухай хуулийн тогтоолыг батлах, Монгол Улсын Засгийн газар Австри Улсын хамтын харилцааны хүрээнд урт хугацааны хүүгүй зээл авах тухай хэлэлцүүлгийг хийв.

 

Хуралдаанд оролцсон гишүүдийн саналаар Экспортын зээлийг дэмжих төслийн тухай хуулийн тогтоол 75.5 хувиар дэмжигдлээ.

 

Тус хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан “Экспортын зээлийг дэмжих төслийг дэмжиж байна.  Сангийн яамны чиг үүрэг санхүүгийн оновчтой удирдлагаар хангах үүрэгтэй. Чиг үүргийг хэрэгжүүлэгч нь аль вэ. Экспортын зардлын төслийн тухайд нарийн тооцоогоо хийж үзсэн үү" гэсэн асуултад ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Буянаа "Чиг үүргийн хувьд Засгийн газрын Сангийн Яам хариуцдаг. Экспортыг дэмжих төслийн хувьд  20 сая доллараас 1.5 сая доллар зарцуулагдна" хэмээсэн юм. Мөн тэрбээр гишүүдийн асуулгад тухай бүрт тодорхой хариултыг өгсөн юм.