m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.04 08:52
171
Өмнөговь аймгийн “Засаг даргын-100 хоног” өдөрлөг Сэрвэй суманд үргэлжилж байна

Өмнөговь аймгийн Засаг дарга ажлаа хүлээн авснаас хойш өнөөдөр 100 дахь өдөр нь тохиож байна. Төрийн ажлыг ил тод нээлттэй хүртээмжтэй явуулахад онцгой анхааран ажиллаж байгаа бөгөөд 100 хоногийн хугацаанд Өмнөговь аймгийн хэмжээнд хийж бүтээсэн ажлуудаа иргэдэд тайлагнах “Нээлттэй өдөрлөг”Сэврэй сумын соёлын төвд боллоо.

Уг нээлттэй хаалганы өдөрлөгт аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 100 хоногт хийсэн онцлох 15 ажил, 2016 онд суманд хийгдсэн ажлын тайлан, цаг үеийн мэдээлэл зэргийг танилцуулж төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилах, үйлчилгээ үзүүлэх мөн урлагийн тоглолт, кино, үдэшлэгийг үнэ төлбөргүй зохион байгуулж ард иргэдэд үйлчиллээ.