m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.06 07:35
214
"Эрч хүч - Эв нэгдэл" уритай сагсны тэмцээн амжилттай боллоо

"Масс агентлаг"-ийн энэ жилийн спортын арга хэмжээний эхлэл  "Эрч хүч -Эв нэгдэл" уриан дор сагсан бөмбөгийн Аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд салбар байгууллагуудын 11 багийн 100 гаруй тамирчин оролцож, аваргуудаа шалгарууллаа. 11 дахь удаагийн сагсан бөмбөгийн тэмцээний  ШИЛДГИЙН ШИЛДГЭЭР "Ноён пицца"-ны баг тамирчид шалгарч, шилжин явах цом гардан авлаа.

Тэмцээний үеэр шилдэг тамирчин, гурвын зайн шилдэг тоглогч, хөгжөөн дэмжигчдийн дунд азтан шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан юм. 

Энэ удаагийн тэмцээнд шилдгээр шалгарсан багуудыг таницуулъя:

Эрэгтэй баг:

Алтан медал -ийг "ETV" телевизийн баг тамирчид

Мөнгөн медал -ийг "Ноён пицца"-ны нэгдүгээр баг тамирчид

Хүрэл медал -ийг  "Ноён пицца"-ны хоёрдугаар баг тамирчид

 

Эмэгтэй баг:

Алтан медал -ийг "Ноён пицца"-ны баг тамирчид

Мөнгөн медал -ийг "Масс Агентлаг"-ийн баг тамирчид

Хүрэл медал -ийг  "ETV" телевизийн баг тамирчид хүртэж тус тус шилдгүүдээр шалгарлаа. Оролцсон бүх баг тамирчид, салбарын хамт олондоо өндрөөс өндөр амжилт хүсье.