m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.07 06:40
63
Баянзүрх дүүрэгт 24 тонн цас хайлуулах бодис цацав

Нийслэлд орсон цаснаас үүдэлтэй халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Тамгын газар болон Нийтлэг үйлчилгээний газруудаас нийт 24 тонн цас хайлуулах бодис, 28 тонн давс цацжээ.

Цас хайлуулах бодисыг Энхтайваны өргөн чөлөө, Доржийн гудамж, Намьяанжугийн гудамж болон замын хөдөлгөөн ихтэй, халтиргаа гулгаа их үүсдэг хэсгүүдэд цацсан байна. Нийтлэг үйлчилгээний газруудаас нийт 159 ажилтан 11 машинаар нийтийн эзэмшлийн зам, талбайн цасыг цэвэрлэлээ.

Мөн амралтын өдрүүдэд орсон цасыг хайлуулах бодис цацах болон цэвэрлэх ажилд дүүргийн Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс хариуцлагатай жижүүр хяналт тавьж ажиллан, нөхцөл байдлын мэдээллийг цаг тухай бүрт нь Шуурхай удирдлагын төвд мэдэгдэж ажилласан байна.