m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.08 01:45
69
Монгол банкнаас ипотекийн зээлд урьдчилан санхүүжилт хийхгүй гэнэ

Монгол банкны Ерөнхийлөгчийн А-295 тоот тушаал өнгөрсөн аравдугаар сарын 25-ны өдөр батлагдсан билээ. Тус тушаалаар орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн журмыг шинээр батлагдсан.

Уг тушаалаар таван хувийн зээлийг зогсоосон буюу журамд таван хувийн зээл авах боломжтой байршил заасан заалтыг хүчингүй болгожээ.Тэгвэл ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох тухай мэдээлэл гарсантай холбогдуулан зээлийн журамд хоёр өөрчлөлт оруулжээ.

Нэгдүгээрт, ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанкны мэдэлд буй Ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлт, купоны төлбөрөөс санхүүжүүлхээр болсон байна.​ Тухайн сардаа хэдий хэмжээ эргэн төлөлт хийгдэнэ, тэр хэмжээгээр санхүүжилт хийгдэнэ гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, цаашдаа Монголбанк урьдчилж ямар нэгэн байдлаар санхүүжилт хийхгүй. Арилжааны банкууд эхлээд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсний дараа Монголбанкнаас нөхөж олгох байдлаар явагдах аж.

Хоёрдугаарт, Зээлдэгч ипотекийн ямар нэгэн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй байх ёстой байхаар журамлажээ.  Хэрэв өмнө нь ямар нэгэн ипотекийн зээлд хамрагдсан бол тэрхүү зээлийн үлдэгдлээ бүрэн төлсний дараа дараагийн зээлдээ хамрагдах боломжтой аж.

 

Түүнчлэн эхний ээлжинд арилжааны банкууд руу 35.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг шийдэж, олгоод байна.